2015 ОНЫГ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ, АМАР ТАЙВАН БАЙДЛЫГ ХАНГАХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖ БАЙНА

Архангай аймаг дахь Цагдаагийн газар нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 03-р сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор 2015 оныг ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН БАЙДЛЫГ ХАНГАХ жил болгон зарлаж байна.

ЗОРИЛГО: Иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, амар тайван орчныг бүрдүүлэх.

ЗОРИЛТ: Гэмт хэрэг, зөрчлийн дийлэнхи хувийг эзэлж байгаа малын хулгай, осол аваарь, хүчирхийллийн гэмт хэргийн гаралтыг бууруулна.

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ: Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2015 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ОСОЛ ГЭМТЭЛ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ, АРХИГҮЙ АРХАНГАЙЧУУД дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллана.

A ITH togtool 2015

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР