ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛАЛТ БОЛЛОО

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, ЦЕГ-аас ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/1660 тоот албан бичиг, Архангай аймгийн ОБХ-ээс ирүүлсэн 17/118 тоот албан бичгүүдийн дагуу тус цагдаагийн газраас 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохионы дагуу Нутгийн захиргааны ордоны урд талбайд Хэв журам сахиулах бүлэг, Хөдөлгөөний аюулгүй байдлын бүлэг нийт 30 алба хаагч бэлэн байдлыг ханган хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл, аранзтайгаар гамшгаас хамгаалах албад, аймгийн мэргэжлийн анги бүрэлдэхүүний хамт жагсаж үүргэвчний бэлэн байдлын үзлэгт хамрагдсан. Нутгийн захиргааны ордонд үйл ажиллагаа явуулж буй төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагааны дадлага сургалтын үед Нутгийн захиргааны ордны урд, хойд, баруун талын хаалгыг хамгаалалтанд авч хэв журмыг сахиулан, замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг зохицуулж ажиллаа.

DSCF0367 DSCF0376 DSCF0384 DSCF0391 DSCF0392 DSCF0393 DSCF0394 DSCF0398 DSCF0401 DSCF0404 DSCF0406 DSCF0414 DSCF0415 DSCF0420 DSCF0422 DSCF0424 DSCF0430 DSCF0439 DSCF0446 DSCF0449 DSCF0451