МАРШ ТАКТИК, БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Монгол цэргийн өдөр, Монгол улсад Үндэсний Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж буй аймгийн цэрэгжсэн байгууллагуудын дунд марш тактик, буудлагын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Марш тактикийн тэмцээнд 1-р байрт: Онцгой байдлын 2-р баг, 2-р байрт: Онцгой байдлын 1-р баг, 3-р байрт: Цагдаагийн газрын 1-р баг, 4-р байрт: Цагдаагийн газрын 2-р баг, 5-р байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн багууд тус тус орсон байна. Буудлагын тэмцээнд АКМ буюу урт бууны төрөлд 1-р байрт: цагдаагийн хошууч Д.Баяржаргал, 2-р байрт: аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, 3-р байрт: цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа Р.Болдбаатар, ПМ буюу богино бууны төрөлд 1-р байрт: цагдаагийн хошууч Х.Дагвасүмбэрэл, 2-р байрт: цагдаагийн ахмад Б.Дашдондов, 3-р байрт: ШША-ны дарга, цагдаагийн хошууч А.Ариунаа нар эзэлсэн байна. Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчин, алба хаагч нартаа баярын мэнд хүргэе.

DSCF0011 DSCF0021 DSCF0023 DSCF0028 DSCF0037 DSCF0039 DSCF0042 DSCF0045 DSCF0051 DSCF0052 DSCF0054 DSCF0055 DSCF0057 DSCF0061 DSCF0064 DSCF0065 DSCF0077 DSCF0078 DSCF0081 DSCF0090 DSC_0302 DSC_0310