ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ХИЙВ.

Эрдэнэбулган суманд Үйлдвэр, Худалдаа, Үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж сум орон нутагтаа оруулж байгаа хувь нэмрийг нь олон нийтэд сурталчлан таниулах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх, төрийн үйлчилгээ хүртээмжийн талааIMG_2449р мэдээлэл олгох, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнийг сумын ЗДТГ, Захирагчийн алба, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтсүүд хамтран зохион байгуулав. Энэхүү анхдугаар зөвлөгөөнд 89 иргэн, аж ахуй нэгж оролцож тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар хэлэлцсэн юм. Оролцогчдод Эрдэнэбулган сумын ЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд зөвлөгөө мэдээлэл өглөө.  /Архангай амьдрал сонины 2015.03.06-ны өдрийн №09/414 дугаарын 2-р нүүрт нийтлэсэн/

[LayerSliderWP] Slider not found