ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  DSCF0009 DSCF0013 DSCF0015 DSCF0016 DSCF0029 DSCF0043

Цагдаагийн газрын даргын б/27 тоот тушаалаар Байгууллагын алба хаагчдын ар гэрийн зөвлөгөөнийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, зөвлөгөөн, сургалтын хөтөлбөр, газрын даргын тушаалыг Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Түмэнбаяр танилцуулав. Зөвлөгөөнд нийт 90 хүн хамрагдлаа.

Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Болдбаатар үг хэлж, цагдаагийн байгууллагаас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэрэгжүүлж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

DSCF0034 DSCF0035 DSCF0039 DSCF0042

Гэр бүлийн зөвлөгөөнд оролцогчдоос цагдаагийн байгууллага алба хаагчид тэдний гэр бүл нийгмийн асуудлын талаар харилцан санал солилцов.

DSCF0047 DSCF0062 DSCF0070 DSCF0073

Зөвлөгөөний үеэр алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангах тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилладаг гэр бүлийн гишүүдэд аймгийн Прокурорын газрын өргөмжлөл, Цагдаагийн газрын даргын баярын бичиг, Шүүхийн шинжилгээний алба, Цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дурсамж дурсгалын зүйл гардуулав.

DSCF0080 DSCF0081 DSCF0111 DSCF0116 DSCF0122 DSCF0125

Зөвлөгөөний үеэр ДЗОУБ-ын Архангай-1 ОНХХ-тэй хамтран Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, гэр бүлийн гишүүдэд “Гэр бүлийн баяр хөөр” сэдэвт сургалт зохион байгуулав. Зөвлөгөөнд оролцогчид дурсгалын зураг авахуулав.

DSCF0126 DSCF0127 DSCF0128 DSCF0129

Зөвлөгөөн сургалтын арга хэмжээний хүрээнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нөхөрсөг гар” бөмбөгийн тэмцээн зохион байгуулж эхний 3 байр эзэлсэн багуудад алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагнал гардуулав. Тариат сумын баг тэргүүн байр эзэлсэн.