УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦОВ

      Архангай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагчид тус Цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б. Эрдэнэцогттой уулзалт ярилцлага зохион байгуулав. Уулзалт ярилцлагаар цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б. Эрдэнэцогт өөрийн ажлын туршлага, цагдаагийн алба хаагчийн ажилдаа хандах хандлага сэтгэлгээг өөрчлөх талаар дэлгэрэнгүй ярилцаж харилцан санал солилцов. Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Эрдэнэцогттой дурсгалын зураг авахуулж хүндэтгэл үзүүллээ.

DSCF0236 DSCF0238 DSCF0239 DSCF0240 DSCF0243 DSCF0244