3 сар, 2015 архив

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛАЛТ БОЛЛОО

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, ЦЕГ-аас ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/1660 тоот албан бичиг, Архангай аймгийн ОБХ-ээс ирүүлсэн 17/118 тоот албан бичгүүдийн дагуу тус цагдаагийн газраас 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохионы дагуу Нутгийн захиргааны ордоны урд талбайд Хэв журам сахиулах бүлэг, Хөдөлгөөний аюулгүй байдлын бүлэг нийт 30 алба хаагч бэлэн байдлыг ханган хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл, аранзтайгаар гамшгаас хамгаалах албад, аймгийн мэргэжлийн анги бүрэлдэхүүний хамт жагсаж үүргэвчний бэлэн байдлын үзлэгт хамрагдсан. Нутгийн захиргааны ордонд үйл ажиллагаа явуулж буй төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагааны дадлага сургалтын үед Нутгийн захиргааны ордны урд, хойд, баруун талын хаалгыг хамгаалалтанд авч хэв журмыг сахиулан, замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг зохицуулж ажиллаа.

DSCF0367 DSCF0376 DSCF0384 DSCF0391 DSCF0392 DSCF0393 DSCF0394 DSCF0398 DSCF0401 DSCF0404 DSCF0406 DSCF0414 DSCF0415 DSCF0420 DSCF0422 DSCF0424 DSCF0430 DSCF0439 DSCF0446 DSCF0449 DSCF0451

МЭДЭЭЛЭЛ, МАТЕРИАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Байгууллагын түүхийн архив байгуулахтай холбогдуулан Архангай аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад шилжсэн, чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан алба хаагчдыг 9х12 хэмжээтэй зураг, товч анкет, ажиллах хугацаандаа гаргаж байсан амжилтын мэдээллийг ирүүлэхийг хүсье.

  Холбоо барих утас: 9702-0003, 9702-2538, 70333213

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ.

Аймгийн Прокурорын байгууллагаас өнөөдөр хуулийн байгууллагуудын зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр байгууллагууд 2014 оны үйл ажиллагааны тайлангаа товч тавьж, цаашид ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа болон үр дүнтэй, сайн болж байгаа асуудлуудаа ярилцан, харилцан санал, хүсэлтээ солилцон гаргасан саналаа хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

DSCF0260 DSCF0261 DSCF0263 DSCF0264 DSCF0268 DSCF0271 DSCF0277 DSCF0279 DSCF0281 DSCF0282 DSCF0285 DSCF0286 DSCF0287 DSCF0288 DSCF0289 DSCF0291

ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЖ, ӨРЛӨГ ЖАНЖИН ДЭМИДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Монгол цэргийн өдөр, Монгол улсад Үндэсний Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын хүрээнд аймгийн цэрэгжсэн байгууллагууд ёслолын жагсаалаар алхаж аймгийн удирдлагууд, цэрэг, цагдаа, хүчний цэрэгжсэн байгууллагуудын дарга нар өрлөг Жанжин Дэмидийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр баярт зориулж 03-р сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан марш тактик, буудлагын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчин, алба хаагч нарыг шилжин явах цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж гардуулав. Баярын үеэр цагдаагийн алба хаагч нар Монголын залуучуудын холбооны медалиудаар шагнагдлаа. Нийт алба хаагчдадаа баярын мэнд дэвшүүлье.

DSCF0091 DSCF0096 DSCF0097 DSCF0112 DSCF0115 DSCF0116 DSCF0117 DSCF0118 DSCF0120 DSCF0123 DSCF0125 DSCF0136 DSCF0137 DSCF0144 DSCF0146 DSCF0151 DSCF0153 DSCF0155 DSCF0156 DSCF0163 DSCF0164 DSCF0165 DSCF0166 DSCF0167 DSCF0168 DSCF0169 DSCF0178 DSCF0192 DSCF0206 DSCF0212

МЭНДЧИЛГЭЭ

DSCF0092

Мөрдөс нэгт нөхөд болон нийт эрчүүддээ  Монгол цэргийн өдөр, Монгол улсад Үндэсний Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

МАРШ ТАКТИК, БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Монгол цэргийн өдөр, Монгол улсад Үндэсний Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж буй аймгийн цэрэгжсэн байгууллагуудын дунд марш тактик, буудлагын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Марш тактикийн тэмцээнд 1-р байрт: Онцгой байдлын 2-р баг, 2-р байрт: Онцгой байдлын 1-р баг, 3-р байрт: Цагдаагийн газрын 1-р баг, 4-р байрт: Цагдаагийн газрын 2-р баг, 5-р байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн багууд тус тус орсон байна. Буудлагын тэмцээнд АКМ буюу урт бууны төрөлд 1-р байрт: цагдаагийн хошууч Д.Баяржаргал, 2-р байрт: аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, 3-р байрт: цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа Р.Болдбаатар, ПМ буюу богино бууны төрөлд 1-р байрт: цагдаагийн хошууч Х.Дагвасүмбэрэл, 2-р байрт: цагдаагийн ахмад Б.Дашдондов, 3-р байрт: ШША-ны дарга, цагдаагийн хошууч А.Ариунаа нар эзэлсэн байна. Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчин, алба хаагч нартаа баярын мэнд хүргэе.

DSCF0011 DSCF0021 DSCF0023 DSCF0028 DSCF0037 DSCF0039 DSCF0042 DSCF0045 DSCF0051 DSCF0052 DSCF0054 DSCF0055 DSCF0057 DSCF0061 DSCF0064 DSCF0065 DSCF0077 DSCF0078 DSCF0081 DSCF0090 DSC_0302 DSC_0310

САЯТАН КАРАОКЕ БОЛЛОО

10277730_689563001154347_7655362647200826694_n 11056059_689563131154334_2551573659240031534_n 11068211_689563197820994_3061565437471176563_n DSC_0322 DSC_0331 DSC_0342

  Аймгийн Хөгжимт Драмын театраас аймгийн байгууллагуудын дунд зохион байгуулж буй САЯТАН КАРАОКЕ  тэмцээний эхний шат болох Хууль, хүчний байгуулагуудын дундах дууны тэмцээн болж өндөрлөлөө. Тус цагдаагийн газар 4-р байр эзлэв.

2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭГЭЭР 3-Р БАЙРТ ОРЛОО

IMG_7949 IMG_8093 IMG_8096

Аймгийн Засаг дарга аймгийн агентлагуудын дарга нартай 2014 онд байгуулсан гэрээгээ дүгнэлээ. Тус цагдаагийн газар нь агентлагуудаас  2014 оны үйл ажиллагааны үнэлгээгээр 3-р байрт орлоо. Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Р.Болдбаатар аймгийн Засаг даргатай 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулав.