МЭНДЧИЛГЭЭ

    Монгол түмний уламжлалт баяр – Сар шинийн мэндийг Цагдаагийн байгууллагын нийт ахмадууд, алба хаагч, ажилтнууд, хамтран ажилладаг байгууллага, иргэд болон та бүхний гэр бүлд дэвшүүлж, XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонин жилдээ айл саахалтаараа амар амгалан, хотол олноороо эрүүл энх, түвшин жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 Улиран одож буй модон морин жил “Ц123456агдаагийн албаны тухай хууль”, түүнийг дагалдан гарсан бусад хууль, эрх зүйн актууд, тэдгээрт нийцүүлэн холбогдох журмуудын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан жил болж өнгөрлөө.

 Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажиллаа.

 Морилон ирж буй Хонин жилдээ цагдаагийн газраас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “Аюулгүй, амар тайван Архангайчуудын төлөө” олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн хамтын ажмллагаагаа өргөжүүлж, цагдаагийн ажил үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд ахиц, дэвшил гарган ажиллах болно.

        Та бүхэн он цагийн тооллоор учран золгож буй Хонин жилдээ од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.  

Аюулгүй амар тайван амьдралын төлөө хамтдаа

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА                         Р.БОЛДБААТАР