2 сар, 2015 архив

МЭНДЧИЛГЭЭ

    Монгол түмний уламжлалт баяр – Сар шинийн мэндийг Цагдаагийн байгууллагын нийт ахмадууд, алба хаагч, ажилтнууд, хамтран ажилладаг байгууллага, иргэд болон та бүхний гэр бүлд дэвшүүлж, XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонин жилдээ айл саахалтаараа амар амгалан, хотол олноороо эрүүл энх, түвшин жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 Улиран одож буй модон морин жил “Ц123456агдаагийн албаны тухай хууль”, түүнийг дагалдан гарсан бусад хууль, эрх зүйн актууд, тэдгээрт нийцүүлэн холбогдох журмуудын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан жил болж өнгөрлөө.

 Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажиллаа.

 Морилон ирж буй Хонин жилдээ цагдаагийн газраас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “Аюулгүй, амар тайван Архангайчуудын төлөө” олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн хамтын ажмллагаагаа өргөжүүлж, цагдаагийн ажил үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд ахиц, дэвшил гарган ажиллах болно.

        Та бүхэн он цагийн тооллоор учран золгож буй Хонин жилдээ од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.  

Аюулгүй амар тайван амьдралын төлөө хамтдаа

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА                         Р.БОЛДБААТАР

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮНЭЛГЭЭ ӨГСӨН ТАЙЛАН

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ,

ҮНЭЛГЭЭ ӨГСӨН ТАЙЛАН

2014.02.06                                                                                                                                                                                                                     Эрдэнэбулган

Архангай аймаг дахь Цагдаагийн газраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2014 онд Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тогтоол шийдвэр болон Цагдаагийн байгууллагаас 2013онд дэвшүүлсэн зорилт, бүтээгдэхүүн нийлүүлэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар хийсэн ажилд Хууль зүйн сайдын 2014 оны А/01 дугаар тушаалаар батлагдсан ”Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт- шинжилгээ, үнэлгээнийаргачлал”, ЦЕГ-ын даргын 2010 оны 351 дугаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам” /код 110/-ыг удирдлага болгон хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөв.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 2014 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ:

            “Шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, иргэд, олон нийтэд ил тод, хүртээжтэй хүргэж, ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх”

Нэг. Бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүн

1.1.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

Монгол улсын Их хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цагдаагийн байгууллагад холбогдох нийт 9 заалт тусгагдсан бөгөөд хэрэгжилт 89 хувьтай байна.

1.2.  Хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д тусгагдсан цагдаагийн байгууллагад холбогдох 6 заалтад хамаарах 15 арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцож ажилласан.Үүнд:

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан цагдаагийн байгууллагын үйл ажилгаатай холбоотой 3.4.4 дэх заалт болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2014 онд гаргасан зөвлөмж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Цагдаагийн газрын даргаас 2014 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн гаргасан №01 тоот зааварчилгыг тус тус хэрэгжүүлж ажиллаа.

           Дээрхи баримт бичгүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 154 тоот тушаалуудаар хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн цугларалт, сургалтыг 2 удаа зохион явуулсан ба сургалтын удирдамж, төлөвлөгөөг тухай бүр нь тушаалаар баталж, эрүүгийн чиглэлийн 29 алба хаагчид шинэ төрлийн үндэстэн дамнасан гэмт хэрэг/терроризм, хар тамхи мансууруулах бодис, хүн худалдаалах гэх зэрэг/-ийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй гүйцэтгэх ажлын шугамаар хэрхэн тэмцэх талаар 3 удаагийн 6 цагийн сургалтыг зохион байгуулан, давхардсан тоогоор 83 алба хаагчийг хамруулж, алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж ажилласан.

         Мөн цагдаагийн газрын нийт алба хаагчдад ЭЦТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баасанжаргал “Хүнийг санаатай алах гэмт хэргийг илрүүлэх, арга тактик” сэдвээр 2 цагийн хичээл сургалтыг явуулав.

       ЦЕГ-ын ЭЦГ-аас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 9/22 тоотоор ирүүлсэн хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, хуанли, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шүлс, шээснээс шинжлэгч тест, түүнийг хэрэглэх аргачлал, МБГ-аас ирүүлсэн “Хар тамхитай холбоотой гэмт хэргийг мөрдөх аргачлал” сэдэвт гарын авлага сурах бичиг зэргийг хүлээн авч, гэмт хэрэгтэй тэмцх чиг үүрэг бүхий хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий алба хаагчдад өгч, уншиж судлуулан мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн бөгөөд дээрхи сэдвээр Цагдаагийн газрын нийт алба хаагчдад мэдээлэн, яриа таниулга хийж, 2 цагийн хичээл сургалт явууллаа. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд ашиглаж байна.

       Тус цагдаагийн газраас Монгол улсын Хууль зүйн яамнаас ХСИС-ийн ахлдах багш Амаржаргал, Хүйсийн тэгш эрхийн төвийн мэргэжилтэн Г.Ганбаясгах нарын зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр явагдсан “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлээр зохион байгуулсан нэг өдрийн 6 цагийн сургалтанд 40 алба хаагч хамрагдаж, энэ төрлийн гэмт хэргийн талаар тодорхой шинэлэг мэдлэг, мэдээлэл авсан.

         Аймгийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн а/220 тоот сумдад хууль сурталчлах баг ажиллуулах тухай захирамжаар 4 ажлын хэсэг гарган, ажлын удирдамж, хуваарийг батлуулан, хууль сурталчлах багийн санхүүгийн зардал 3567000 төгрөгийг шийдвэрлүүлэн, аймгийн Хөгжлийн бодологын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар болон сумдын засаг даргын тамгын газар, цагдаагийн алба хаагчидтай хамтран зохион байгуулан сум тус бүрт багуудаас 20 иргэний төлөөллийг оролцуулж, иргэд, олон нийтэд хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх бодис болон хүний наймаа, садар самуун явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниуцлга хийн, ойролцоогоор 2300 орчим иргэдтэй уулзаж, эрх зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулав.

       Тус аймгийн нутаг дэвсгэрт 2014 онд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх чиглэлийн гэмт хэрэг гарч бүртгэгдээгүй болно.

         Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авсан арга хэмжээний ажлын биелэлт, үр дүн 90.0 хувьтай байна.

Цагдаагийн газрын Авлигаас урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл нь 2014 онд 7 заалт бүхий ажил төлөвлөж биелэлтийг хагас, бүтэн жилээр тооцон Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын газрын дотоод аюулгүй байдлын хэлтэст хүргүүлсэн.

Цагдаагийн газрын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2014 онд хийх ажлын төлөвлөгөө 92.5 хувьтай биелэсэн.

Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2014 онд хийх ажлын 7 заалт бүхий ажлын төлөвлөгөөг гарган цагдаагийн газрын даргаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж биелэлт 88 хувьтай дүгнэгдэв. Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах зорилгоор : Нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн төвд 2 удаа, Цагдаагийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот тушаалаар Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тус цагдаагийн газрын хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, хөдөө орон нутагт 2 удаа ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдэнд дараахь гарын авлага материалыг тарааж өглөө.

Үүнд: Авлигатай тэмцэх газраас бэлтгэн гаргасан “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2013 оны судалгааны тайлан”,

“Авлигын индексийн 2013 оны судалгааны үр дүнгийн тайлан” “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” /сургагч багшийн гарын авлага/ “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”,

“Нийтийн ашиг сонирхол гэж юу вэ? зэрэг материалыг мөн аймгийн төвийн ерөнхий боловсролын 6 сургууль, сумдын ерөнхий боловсролын сургуулиудад Авлигатай тэмцэх газраас бэлтгэн гаргасан “Хүүхдийн шударга байдлын судалгаа-2014” гарын авлагыг олшруулан тараах ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль, дүрэм, журам, бусад эрх зүйн актууд болон ЦЕГ-ын даргын болон бусад байгууллагын удирдлагатай хамтарсан захирамж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан байна.

1.3. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар

Засгийн газрын 2011 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сурталчлах, хөтөлбөрийн үр дүнг судлах санал асуулга явуулах, иргэний танхим байгуулах, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах зэргээр иргэдэд эрх зүйн мэдлэгийг түгээх ажлыг зохион байгуулсан бөгөөд холбогдох 7 заалт 93 хувьтай хэрэгжсэн байна.

2014 онд Засгийн газраас батлан гаргасан хөтөлбөрийн үр дүнг тооцон үзэхэд ”Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр” 92 хувь, “Ил тод байдлын илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” тогтоол 95 хувь,”Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол 90 хувь , “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, суртачилгааны хөтөлбөр” 87.5 хувь, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө 87.2 хувь,”Сэтгэцийн эрүүл мэнд, үндэсний 2 дахь хөтөлбөр”80 хувь, “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол 97 хувь, “Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах тухай” тогтоол 92 хувийн биелэлтэй байна.

Хоёр. Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үр дүн

2.1. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах” зорилтын хүрээнд тус байгууллагад хамаарах нийт 4 төрлийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөнөөс 4 арга хэмжээ бүрэн хэрэгжиж биелэлт 90 хувьтай байна.

2.2. Улсын төсөв, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн талаар

Барилга, засварын ажлын талаар:

Тус аймгийн Эрдэнэмандал сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчдын амьдарч байсан байр гал түймэрт өртөн дахин ашиглагдах боломжгүй болсон тул цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар тус суманд аж ахуйн аргаар 4 айлын орон сууц барихаар шийдвэрлэж, 2014 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулан тус хэсгийн 4 алба хаагч тохь тухтай дулаан байранд амьдарч байна. Дээрх орон сууцыг барихад тус цагдаагийн газраас аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газарт албан бичгээр хандсан ба аймгийн Засаг дарга 17 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Алба хаагчдын орон сууцны барилгын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байгаа ба 2014 оны 12 дугаар сард ашиглалтанд орно.Мөн цагдаагийн газрын хурлын танхимыг байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан 2 сая төгрөгийн өртгөөр урсгал засварыг аж ахуйн аргаар хийж тохижуулав.

Алба хаагчдын өөрсдийн санхүүжилтээр орон сууц бариулах гэрээ байгуулах, орон сууцны өрөө, давхрын хуваарилалт хийх, урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барилгын ажил гүйцэтгэж байгаа компаний   дансанд байршуулах,орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, орон сууц баригдан ашиглалтанд оруулах үед барилгын явц, чанар, гүйцэтгэлд хяналт тавих, хүлээн авах ажлын хэсгийг цагдаагийн газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 144 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна.Цагдаагийн газрын алба хаагчдыг орон сууцжуулах ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны зориулалтаар ашиглагдаж байсан 988 м2 талбай бүхий газрын зориулалтыг өөрчлүүлэн цагдаагийн алба хаагчдын 29 айлын орон сууцыг бариулж эхэлсэн ба 2014 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөгдсөн ба барилгын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна.

Цагдаагийн газрын цэвэр бохир усны шугамыг шинэчлэн засварлаж, 3.000.000 төгрөгийн зардлаар 4 ширхэг суултуур бүхий ариун цэврийн 1 өрөөг байгууллагын 2 давхарт шинээр хийж ашиглалтанд оруулав. Эрүүлжүүлэх баривчлах байранд 7.000.000 төгрөгийн урсгал засвар хийж, тэнд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад зориулан ариун цэврийн болон халуун усны өрөөтэй болголоо.

Архангай аймгийн төвөөс 245 километрийн зайтай Хангай суманд 2014 оны 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 30-ны хүртэлх хугацаанд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн /Кобан/-ны барилгын ажлын гүйцэтгэлийг барилга угсралтын Гурван тамир компани хариуцан гүйцэтгэж ашиглалтанд өгсөн байна.

Парк шинэчлэлт, техник тусгай хэрэгслийн талаар:

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газраас 3,5 сая төгрөгийн согтуурал тандагч төхөөрөмж, хэвлэгчийн хамт, ЦЕГ-ын Авто баазаас шверлот маркийн 19,6 сая өртөг бүхий автомашин, ЦЕГ-ын Нийслэлийн цагдаагийн газраас УАЗ-31512 маркийн 20,6 сая өртөг бүхий автомашин олгосонгтус тус орлогод авч тайлан балансад тусгалаа.

Цагдаагийн газарт шаардлагатай техник, тусгай хэрэгслийн судалгааг Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу гарган Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газарт хүргүүлэв.

Дүрэмт хувцасны бэлтгэлт, хангалтын ажлын талаар:

         Цагдаагийн дүрэмт хувцасны шинэ загвар батлагдсантай холбогдуулан 2014 онд цагдаагийн алба хаагчдыг өдөр дутмын өмд цамцны хослол, Дэмжлэг үзүүлэх тасгийн алба хаагчдаас бусад бүх алба хаагчдын хээрийн хувцасаар бүрэн хангалт хийгдсэн байна. Шинээр томилогдсон 4 алба хаагчийн дүрэмт хувцасны хангалт хийгдсэн байна.

2.3. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн талаар

Энэ онд Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газраас батлагдан гарсан 2011 оны 2, 2012 оны 1, 2013 оны 1 тогтоол, шийдвэр зэрэг баримт бичгийн   хэрэгжилтийг хангуулж ажилласан байна.

Тухайлбал: 2014 онд Засгийн газраас батлан гаргасан хөтөлбөрийн үр дүнг тооцон үзэхэд “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр” 92 хувь, “Ил тод байдлын илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” тогтоол 95 хувь, “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол 90 хувь , “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, суртачилгааны хөтөлбөр” 87.5 хувь, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө 87.2 хувь, Сэтгэцийн эрүүл мэнд, үндэсний 2 дахь хөтөлбөр” 80 хувь, “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол 97 хувь, “Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах тухай” тогтоол 92 хувийн биелэлтэй байна.

Цагдаагийн газрын батлагдсан төсвийг тухайн жилд мөрдөгдөх орон тоо, үнэ тарифын өсөлт болон бусад хүчин зүйлсийг бодитой тооцоолж үзсэнээр төсөв, санхүүжилт сайжирч цагдаагийн газрын хэвийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байна. 2014 онд төвлөрсөн төсвийн санхүүжилт 1.489,0 сая төгрөгөөр батлагдаж гүйцэтгэлээр 1.481,6 сая төгрөг зарцуулагдсан байна.

Төсвийн төлөвлөлтийг үндэслэл сайтай зохион төлөвлөхийн тулд сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийг харьцуулан судалж оны эхнээс зардлын зүйл тус бүр дээр зарцуулалтын тооцоог гаргаж лимит тогтоон, гарсан зардлыг ажлын үр дүнтэй нь холбон тооцож холбогдох арга хэмжээг авч төсвийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулж 2014 оны тайлан тэнцлээр өглөг, авлагагүй ажиллаа.

Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 2014 онд 15,0 сая төгрөгөр батлагдаж эрүүлжүүлэх, баривчилгааны орлого, тээврийн хэрэгсэл түр саатуулахын орлогыг хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийн дагуу орлогод авч, 2014 онд тээврийн хэрэгсэл түр саатуулахын орлого 9,7 саятөгрөг, ЭББ-нд эрүүлжүүлэгдсэн 269 хүний 1,1 сая төгрөг, ЭББ-нд баривчлагдсан 2770 хүний ажлын хөлсний 14,2 сая төгрөгийг тус тус цагдаагийн газрын үндсэн үйл ажиллагааны орлогоор бүртгэж төсөвт 25,0 сая төгрөг төвлөрүүлэн ажилласан байна.Үндсэн үйл ажиллагааны орлого 25,0 сая төгрөгийг төсөвт байгууллагын орлогоор бүртгэн, тайлан тэнцэлд тусган, зарцуулалт хийгээгүй улсын төсөвт төвлөрүүлэн ажилласан болно.

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 тоот тушаалаар баталснаар тус цагдаагийн газар 122 алба хаагчийн орон тоогоор ажиллаж байна.

Цагдаагийн газар алба хаагч нэг бүртэй бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлт, сар бүрийн алба хаагчдын ажлын үр дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцэн цалинг нэмж, хасч олгох цагдаагийн газрын даргын тушаалаар цалин хөлсийг бодож, цалингаас хууль тогтоомжид заагдсанаас бусад суутгалууд хийлгүй олгож байна.

Хүний нөөцийн судалгаагаар хугацаа болсон алба хаагч нараас 15 алба хаагчийн төрийн тусгай алба хаасны нэмэгдэл, 33 алба хаагчийн цалингийн шатлалыг тооцож олгох байгууллагын даргын тушаалыг үндэслэн бодож олгосон.

Цагдаагийн газрын дундын сангийн хуримтлалыг 5 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Хамтын сангийн комисс томилон хариуцуулж, зарцуулалтад алба хаагч нар хяналт тавьж, зарцуулалтын тайланг сар бүр хамт олонд танилцуулж хэвшсэн.

Өмнөх оны дүрэмт хувцасны тооцоотой байсан Батцэнгэл сумын цагдаа Т.Пүрэвбаатар 2014 оны 01 дүгээр сард 800,000 төгрөгийн хувцасны тооцоог барагдуулж Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний тусгай тасгаас хувцасны тооцоогүй тодорхойлолт ирсэн болно. 2014 онд албанаас халагдсан, чөлөөлөгдсөн 2 алба хаагчийн хувцасны тооцоог бүрэн хийсэн.

            Монгол улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйл “Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх”, 8 дугаар зүйл “Төсвийн цаглабар” хүрээнд 2013 оны батлагдсан төсөвт тодотгол хийх санал, цагдаагийн газрын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан жилийн төсвийн хязгаарын саналаа 2014 оны 06 дүгээр сарын 20 өдрийн б/1561 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газарт хүргүүлсэн.

Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүр боловсруулж дараа сарын 01 өдөр Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү хангамжийн газарт хүргүүлж ажиллаж хэвшсэн.

Эд хариуцагч нараар санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг тухай бүр нь баримтжуулан хийлгэж, Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг боловсруулан бүртгэл, ерөнхий болон дэлгэрэнгүй данс хөтлөх, төсвийн зарцуулалтын мэдээг гаргахдаа нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Санхүүгийн бүртгэлийн ажилтан, эд хариуцагч нарын эрх зүйн мэдлэг, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор нярав, эд хариуцагчаар бараа материал, мөнгөн хөрөнгийн тайланг сар бүрийн 25-ны өдөр гаргуулахдаа баримтын анхан шатны бүрдэлтийг нарийн шалгаж үзэж нягтлан бодогч биечлэн хянан шалгаж авч ажиллаж байна.

Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт цагдаагийн байгууллагын хэмжээнд 98.0 хувьтай байна.

2.4. Хууль зүйн сайдын өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар

Цагдаагийн газар нь 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Хууль зүйн сайдаас “Орон нутгийн хууль сахиулах байгууллагад хүргүүлэхалбан даалгавар”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэх ажлыг тусган, биелэлт, үр дүнг тооцон ажиллаа.

Орон нутгийн удирдлага, шүүх эрх мэдлийн байгууллага, нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллагатай хуулийн хүрээнд харилцаж, алба, нэгжийн үйл ажиллагааны жигд, шуурхай байдлыг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилтын хүрээнд орон нутгийн удирдлагуудад гэмт хэргийн нөхцөл байдлыг сар бүр танилцуулж, шүүх, прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөнийг улирал тутам хийж, сургалт зохион байгуулан, үр дүнг тооцож, цаашид тулгамдаж буй ажил, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ажиллаж хэвшээд байна.

Хууль зүйн сайдын 2014 оны А/24 дүгээр тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын албан тушаалын цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоон мөрдөн ажиллаж байна.

Цагдаагийн тангараг шинэчлэгдсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 305 дугаар тушаалын дагуу 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутанд аймгийн нутгийн захиргааны ордны урд талбайд цагдаагийн алба хаагчийн шинэ тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.

Хууль зүйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 338 тоот тушаалын 22 дугаар хавсралтанд заасны дагуу цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд албан тушаалын цол олгох арга хэмжээг зохион байгуулав.

Улсын Их Хурлаас батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д тусгагдсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцоход 96.3 хувийн биелэлтэй байна.

           Мөн Улсын Их Хурлаас батлан гаргасан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг алба хаагчдад судлуулах ажлыг зохион байгуулж, Булган аймгийн Хангал сумын Жаргант тосгонд зохион байгуулсан “Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт Хангайн бүсийн 5 аймгийн хуульчдийн сургалтанд Цагдаагийн газрын Дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баасанжаргал, ахлах мөрдөн байцаагч /орлогч/, цагдаагийн хошууч А.Энхбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Дагийранжил, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Амгаланбаатар нар хамрагдаж, Улаанбаатар хотод Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан сургагч багшийн сургалтанд 4 алба хаагчийг хамруулав.

            Шинээр батлагдсан “Цагдаагийналбаны тухай хууль”-аар тусгай төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулж, алба хаагчдын олж авсан мэдлэгийг шалгахад нийт алба хаагчдын 81,6 хувь нь хангалттай дүн авсан болно.

Албан даалгаврын биелэлтийн үнэлгээний хүрсэн байх түвшинг 100 хувьтай байхаар тооцож үнэлэхэд цагдаагийн газрын хэмжээнд 90.0 хувьтай байна.

Гурав. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн

3.1. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Төсвийн шууд захирагчтай байгууллагын даргын 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж, 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах

2014 онд Цагдаагийн газрын даргаас 116 алба хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулан, алба хаагчдын ажлыг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон Монгол улсын “Төрийн албаны тухай хууль”-ийн 19 дүгээр зүйл Цагдаагийн ерөнхий газрын 2010оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 351 тоот тушаалаар батлагдсан “Алба хаагчийн ажлыг үнэлэх журам” /код 111/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 71 тоот “ Журамд нэмэлт оруулах тухай” тушаал, тус Цагдаагийн газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 31 өдрийн 91 тоот “Алба хаагчдын ажлыг дүгнэх тухай” тушаалыгтус тус үндэслэн дүгнэн үнэлгээ өгч, урамшуулалын хэмжээг тогтоож, 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар давхардсан тоогоор 258 алба хаагчийн цалинг 5-20% нэмж, 133 алба хаагчийн цалинг 5-20% хасч үр дүнг тус тус тооцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Төсвийн шууд захирагчтай байгууллагын даргын 2013 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж, 2014 оны үр дүнгийн гэрээ байгуулахаар тооцоход урьдчилсан байдлаар 95 хувьтай гарч, гэрээг эцэслэн дүгнүүлэхээр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн байна.

3.2. Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтууд нь үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй уялдсан байдлын талаар

Цагдаагийн газрын хэмжээнд Цагдаагийн байгууллагаас 2014 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажилласан байна.

Цагдаагийн байгууллагаас 2014 онд дэвшүүлсэн зорилтыг байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан дэвшүүлж, түүний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган биелэлт, үр дүнг тооцжээ.

Цагдаагийн газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 52 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, биелэлт 94.0 хувьтай байна.

Дөрөв. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үр дүн

 4.1. Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн биелэлтийн талаар

 Цагдаагийн ажил, үйлчилгээг олон нийтэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Цагдаагийн газраас зохион байгуулсан ажлаа аймгийн цахим хуудсанд байршуулж байна. Цахим хуудсанд Цагдаагийн газрын тайлан, хийж байгаа ажил, иргэдийг хүлээн авах цагийн хуваарь, алба хаагчдын албан тушаал, цол, нэр, холбоо барих утас, цагдаагийн албанд сонгон шалгаруулж авах журам, зар, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, хүнд сурталын талаар ямар утсанд хандах зэрэг мэдээллийг багтааж, энэ ажил үүргийн хуваарийг Цагдаагийн газрын мэдээлэл судалгааны байцаагч болон мэдээлэл, холбооны ажилтан хариуцан ажиллаж байна. Байгууллагын иргэдийг хүлээн авах үүдний коридор, иргэнд үйлчлэх танхимыг 6.900.000 төгрөгөөр засварлан, цагдаагийн газрын алдрын булангийн шилэн хорго, сургалтын танхимын шалыг шинэчлэн сургалтанд зориулж 2 ширхэг микрофон бүхий чанга яригчийг шинээр байрлуулав. 2014 онд цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, алсын хараа, эрхэм зорилго, үйлчилгээний стандарт, иргэдийг хүлээн авах удирдлагын хуваарийг байрлуулав. Мөн шинээр батлагдсан цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг болон Цагдаагийн газрын дотоод журмыг иргэдэд харагдахуйц газар байрлууллаа. Иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээлэл бүрийг бүртгэлд оруулан шалгасан хугацаа, явц үр дүн,шийдвэрлэлтийн талаар Даваа, Баасан гариг бүр мэдээлэл судалгааны байцаагч, захиргааны тоо бүртгэгч нар нийт бие бүрэлдэхүүнд мэдээлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга нар гэмт хэргийн шинжтэй, хэв журам, замын цагдаагийн тасгийн дарга нар захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн шалгалтын явц байдалд бүртгэлээр тогтмол хяналт тавьж, ажиллагаанд нь нэг бүрчилэн уншиж танилцан, алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан. Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн биелэлт 11 ажил төлөвлөгдөн хэрэгжиж 98,1 хувьтай байна.

Тав.Үйл ажиллагааны үр дагаврын байдал

 5.1. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээний талаар

2014 онд иргэд байгууллагаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу нийт 611гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 97 буюу 18,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шалгасан гомдол мэдээллийн 328-ыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гарган 211-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, 48гомдол мэдээллийг харъяаллын дагуу мөрдөн байцаалтанд шилжүүлж, ажиллагаанд 3 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. Нийтшийдвэрлэгдсэн гомдол мэдээллийн 458 буюу 70,1 хувийг 5 хоногт 153буюу29,9 хувийг 5-19 хоногтшалгасан үзүүлэлтэй байна.

Нийт 168холбогдогчтой 211 эрүүгийн хэрэг шинээр үүсгэн бусад албанаас5холбогдогчтой 5эрүүгийн хэрэг харъяаллын дагуу хүлээн авч,түдгэлзүүлсэнээс 6 холбогдогчтой 5 хэрэг сэргээн, өмнөх оны үлдэгдэл 4 холбогдогчтой 4 хэрэг, нийт183холбогдогчтой 225эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь урд оны мөн үеэй харьцуулахад 27 буюу 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эрүүгийн 13 холбогдогчтой 13 хэргийг яллагдагчаар татах тогтоол батлуулахаар, 160 холбогдогчтой 157 хэргийг хэрэгсэхгүй болгох, 2 холбогдогчтой 12 хэргийг түдгэлзүүлэх санал гарган прокурорт шилжүүлж, 32холбогдогчтой30хэргийг харъяаллын дагуу мөрдөн байцаалтадшилжүүлж шийдвэрлэж ажиллагаанд хуулийн анхны хугацаанд шалгагдаж буй 5 холбогдогчтой 8 хэргийн хэргийн үлдэгдэлтэй байна. Бүх шийдвэрлэсэн хэргийн 100 хувийгхуулийн анхны хугацаанд нийт шалгасан хэргийн шалгасан хэргийн 98,8 хувийгшийдвэрлэсэн үзүүлэлттэй, шүүхээс буцсан хэрэг байхгүй, прокуророос 2 хэрэг буцсаныг даалгаварт заагдсан ажиллагааг хугацаанд нь хийж шилжүүлсэн байна.

Бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 54 хэргээс 41 хэрэг илрүүлсэн нь 75.9 хувийн үзүүлэлтэй, урьд оны мөн үетэй харьцуулахад 2,5 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1, 205.1.2-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг нөхөн илрүүлэх, шийдвэрлэх чиглэлээр ЦЕГ-аас зохион байгуулсан “Илрүүлэлт-шийдвэрлэлт-2014” нэгдсэн арга хэмжээг зохион явуулах удирдамжын дагуу газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгээс гаргасан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж дүн мэдээг хугацаанд хүргүүлсэн.

Түдгэлзүүлсэн 12 хэргээс 4 хэргийг илрүүлж, нийт 4 хэргийг сэргээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсанаас 4 хэргийг хохирогч, сэжигтэн эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түдгэлзүүлсэн нийт 8 хэргийн үлдэгдэлтэй байна.

           Хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдаас эрүүгийн албанд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдэд холбогдох мэдээ, мэдээлэл шалгуулах, эзэн холбогдогчийг олж тогтоох, эрэн сурвалжлах чиглэлээр нийт 2 даалгавар тогтоол бичиж хариуг хугацаанд нь авч ажилласнаас гадна эрүүгийн албанаас Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах тухай 18 тогтоолыг материалын хамт хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэжигтэн, яллагдагчийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх зорилгоор хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагч нарт зааварчлага өгч, ажил дүгнэх шалгуур үзүүлэлт болгон бүртгэлээр тогтмол хяналт тавин ажилласнаар иргэд байгууллагад учирсан 116 сая төгрөгний хохирлыг хэрэг бүртгэлтийн шатанд нөхөн төлүүлсэн нь хохирол нөхөн төлүүлэлт 75,6 хувьтай байна.

ЦЕГ-аас дэвшүүлсэн зорилтыг хангах, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, шуурхай байдлыг дээшлүүлэхэд анхаарч эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэн ажилласнаар шинээр үүсгэн шалгаж шийдвэрлэсэн 211 эрүүгийн хэргээс 101 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

2014онд иргэд байгууллагаас нийт 422 өргөдөл гомдол хүлээн авч шалгаснаас 329 өргөдөл гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж,93гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах болон бусад байдлаар шийдвэрлэсэн байна.

             Нийт 414 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас, урьд оны үлдэгдэл 20 хэрэг, 329 эрүүгийн хэрэгт шинээр дугаар авч, 302 холбогдогчтой 199 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 98 холбогдогчтой 129 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 76 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж шийдвэрлэжээ.

Урьд оны дугаартай яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 22 хэргийг нөхөн илрүүлж, 2014 онд бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй гэмт хэрэг 85 бүртгэгдсэнээс 58 хэргийг нөхөн илрүүлж хэргийн илрүүлэлт 68,2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар буурсанүзүүлэлттэй байна.

2014 онд нийт хэргийнхээ 94.0 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад 1,0 хувиар өссөн байна. Энэ хугацаанд прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд 18, шүүхээс 15 хэрэг буцсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэрэг 3-аар, шүүхээс буцсан хэрэг 5 –аар тус тус өссөн байна. Шүүх, прокуророос буцсан хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг мөрдөн байцаалтанд буцсан байна.

           2014 онд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид учирсан нийт 889,9 сая төгрөгийн хохирлоос   мөрдөн байцаалтын шатанд 805 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 128,8 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж хохирол нөхөн төлүүлэлт 90,4 хувьтай байна.

            Одоо эрүүгийн 116 гэмт хэрэг түдгэлзүүдсэн хэрэг байгаа бөгөөд ЭБШХ-ийн 205-р зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 111, сэжигтэн, яллагдагч оргон зайлснаас түдгэлзүүлсэн гэмт хэрэг 3, бусад байдлаар түдгэлзүүлсэн гэмт хэрэг 2 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад түдгэлзүүлсэн хэрэг 29, сэжигтэн, яллагдагч оргон зайлснаас түдгэлзүүлсэн гэмт хэрэг 3, бусад байдлаар түдгэлзүүлсэн гэмт хэрэг 3-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Тус аймаг, улсын хэмжээнд оргосноос эрэн сурвалжилсан оргодол этгээдүүдээс 3 оргодлыг олж баривчлан мөрдөн байцаах алба, харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шүүхээс эрэн сурвалжлуулахаар даалгасан 11 хүнээс 8 хүнийг хаяг тогтоон олж иргэний хэргийг шийдвэрлүүлэн, албадан ирүүлэхээр даалгасан 11 хүнээс 9 хүнийг цаг хугацаанд нь авчирч хүлээлгэн өгч 2014 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 5 иргэний хариуцагчийн захирамжийг 4 тойргийн Тахарын албаны Архангай аймаг дахь хэсэгт шилжүүлэн өгсөн.

Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд захиргааны 11796 зөрчил илрүүлэн шалгаж шийдвэрлэн 11796 иргэнд торгуулийн нийт зөрчилд 58 сая 980.0 төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

Аймгийн сум дундын шүүх шийтгэвэрээр 377 иргэнийг захиргааны журмаар баривчлуулсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 533 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байна.

Цагдаагийн газрын алба хаагчид 2014 онд “Цагаан сар”, “Шинэ жил”, “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол улс байгууллагдсаны 808, Үндэсний их баяр наадам ардын хувьсгалын 93 жил, Архангай аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр, “ Өлзийт, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан, Чулуут сумдын 90 жилийн ойн баяр надам”, “Хөвсгөл аймгийн Хотгойдын хурд-2014”, “Арын хангайн шигшмэл хурд-2014” хурдан морины уралдаан зэрэг аймгийн хэмжээний баяр наадам, спорт урлагийн тоглолт зохион байгуулагдсан 9 арга хэмжээний үед хамгаалалт хийж, цагдаагийн газраас зохион байгуулагдсан   19 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнд ажиллаж, цагдаагийн газрын дотоодын жижүүр харуулд өдөр бүр 5 алба хаагч, давхардсан тоогоор 765 удаа томилогдон, 18360 хүн/ цагийн, эргүүлийн 45 чиглэлд 49 алба хаагч давхардсан тоогоор 6231 удаа, 37386-хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Гэмт хэрэг шүүн таслах ажиллагааны 265 удаагийн хурлын хамгаалалтанд 645 цаг ажиллаж, 240 сэжигтэн ялтныг урьдчилсан хорих байранд хуяглан хүргэж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтнүүдээс өвчилж эмнэлэгт хэвтсэн 5 удаагийн хамгаалалтыг хийсэн.

Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 42, баривчлах ял шийтгүүлсэн 20 хүнийг Улаанбаатар хотын дамжин хуваарилах төв, Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих ангид хуяглан хүргэсэн.

Тус цагдаагийн газарт галт зэвсэг бүртгүүлэх, гэрчилгээжүүлэх хүсэлт ирүүлсэн 48 хүний материалыг хүлээн авч, шинээр бүртгэлд авч гэрчилгээ олгов. Мөн галт зэвсгийн шилжилт хөдөлгөөн хийлгэх 10 иргэний хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу бүртгэлээс хасах, оруулах хөдөлгөөнийг хийж, галт зэвсгийн ашиглалтын шаардлага хангахгүй, зориулалт стандарт зөрчсөн 18 бууг хурааж шийдвэрлэлээ.

Тамга тэмдэг баталгааны тэмдэг солих хүсэлт гаргасан 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, “Тод тамга” улсын үйлдвэрийн газарт уламжлан, ашиглах боломжгүй болсон 20 тамга тэмдэг хураан авч, аймгийн “Захиргааны журмаар эд зүйлсийг хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавих” орон тооны бус зөвлөлийн 2014 оны 04  сарын 08-ны б/874 тоот, 2014 оны 12 сарын 16-ны 25/2473 тоотоор тус тус комисс гарган устгал хийлээ.

           ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газраас ирүүлсэн Цагдаагийн байгууллагын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2014 оны үйл ажиллагааны 42 заалт бүхий төлөвлөгөөг газрын даргаар батлуулан сум дундын цагдаагийн тасаг, тасаг албадад хүргүүлэн хэрэгжилтийг хангаж   үр дүнг тооцон улирал бүр биелэлтийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласнаар Цагдаагийн байгууллагын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2014 оны   үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 89,4 хувьтай дүгнэгдсэн.

Аймгийн хэмжээний гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлыг үнэлэн, дийлэнх хэмжээгээр өсч байгаа хэргүүдийн гаралтыг бууруулах чиглэлээр ерөнхий арга хэмжээ 8, тусгай арга хэмжээ 35, нийт 43 арга хэмжээ зохион байгуулан дүгнэн, нэг бүрчилсэн арга хэмжээ 255 удаа явуулсан байна. Үүнээс дээрэм булаалтын гэмт хэрэгтэй тэмцэх 1, танхайрах гэмт хэрэгтэй тэмцэх 2, архидан согтуурахтай тэмцэх 6, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 8, хар тамхи мансууралтай тэмцэх 1, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 18, тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгсэлд хяналт шалгалт тавих 1, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 2 бусад 4 арга хэмжээг явуулсан байна.

           ЦЕГ-ын даргын 2014 оны 34 тоот тушаалаар батлагдсан “Цагдаагийн эргүүл харуулын дүрэм” ийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн тус цагдаагийн газрын даргын 2014 оны 04 сарын 01-ны өдрийн 102 тоот тушаалаар Эрдэнэбулган сумын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд дүгнэлт хийж, 2014 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 2014-оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл цагдаагийн эргүүлд нэмэлтээр үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарийг баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

           Хорихоос суллагдсан 2013 оны үлдэгдэл 53 хүнд хяналтыг үргэлжлүүлэн тавьж, 2014 онд шинээр 65 хүн хорихоос суллагдаж ирснийг бүртгэл судалгаанд авч, захиргааны хяналт тогтоон, хяналтын хугацаа дууссан 62 хүнийг хасч, одоо нийт 56 хүнд нутаг дэвсгэрийн харъяаллаар сумдын хэсгийн төлөөлөгч,хэсгийн байцаагч нарынхяналтанд байна.

Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн урьд оны үлдэгдэл 121 хүн, 2014 онд шинээр 113хүн, нийт 234 хүнээс хугацаа дууссан 109 хүнийг хасч, одоо нийт 125 хүнд / үүнээс тэнсэж хянан харгалзах ял шийтгүүлсэн 111, засан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсан 1, ял хойшлогдсон 13 үүнээс 10 хүүхэд, 2 эмэгтэй, 1 эрэгтэй/ захиргааны хяналт тогтоож, нутаг дэвсгэрийн харъяаллаар сумдын хэсгийн төлөөлөгч, байцаагч нарт хувийн хэргийг шилжүүлэн засрал хүмүүжилд хяналт тавьж ажилласнаар дээрхи хүмүүсээс дахин гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүн байхгүй байна.

2014 онд181 хүнийг мэдээллийн цахим санд оруулж сумдад Интернет ашиглалтанд орсон тохиолдолд Сумдын хэсгийн төлөөлөгч нар оршин суух хаягаар нь хяналт тавих боломжтой болно.

Захиргааны хяналтанд байгаа 181 хүнийг мэдээллийн санд бүрэн оруулж, хэсгийн төлөөлөгч нартай нэг бүрчлэн тулгалт хийж, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах, хувийн хэргийн баяжилтыг бүрэн хийх талаар 4 удаа 36 алба хаагчид зааварчилга бичиж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

“Хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 01-ээс 2014 оны 10 дугаар сарын 01-ний хооронд ШШГЕГ-ын ТГГ-ын харъяа хорих ангиудаас суллагдсан захиргааны хяналтанд авагдсан байвал зохих этгээдүүдийн жагсаалтыг хүлээн авч аймгийн хэмжээний нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн сантай тулгалт хийж 17 сумын 107 хүний судалгааг гаргаж сумдын хэсгийн төлөөлөгч нарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн б/ 2444 тоот албан бичгээр хүргүүлэн үр дүнг тооцож Гэмт хэрэгтэй тэмцэх газарт хүргүүлсэн. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ95хувьтай байна.

5.2. Хэрэглэгчийн үнэлгээний талаар

Энэ онд байгууллагын хэмжээнд цагдаагийн алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэж байгаатай холбоотой гарсан гомдол, мэдээллийг хүлээн авах 98891102 дугаарын утсыг ажиллуулж, энэ талаар иргэд, олон нийтэд “Архангай”, “Тамир”, “АВ” телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон Цагдаагийн газрын www.ar.police.gov.mn вэб сайтаар сурталчилжээ.

            Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний стандарт, түүний хэрэгжилтийн талаар харъяа байгууллагууд дээр хийгдэж байгаа ажил, арга хэмжээнүүдийн явц, үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгч ажилласан байна.

Цагдаагийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн “Тайлан тавих тухай” 60 тоот тушаалаар “2013 оны үйл ажиллагааны тайлан”-г 2014 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 03 дугаар сарын 22-ний өдөр хүртэл аймгийн төв Эрдэнэбулган сумын 6 баг, 18 сумын иргэд, оршин суугчдад тавилаа.

Цагдаагийн газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг өнгөт сэтгүүл бэлтгэн 500 ширхэгийг   хэвлүүлэн 18 сум 99 багийн засаг дарга, байгууллага, аж ахуйн удирдлага иргэдэд тарааж   олон нийтэд сурталчилсан.

Цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг 2014 онд “АВ”, “Архангай”, “Тамир” телевизүүдтэй шинэчлэн байгуулж мэдээ, мэдээллийн хугацаа, нэвтрүүлгийн багтаамжийг урд онуудаас нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцож цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Цагдаагийн мэдээлэл”, “Polce.gov.mn” сайт болон хэвлэл мэдээллийн байгууллгуудтай хамтран нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэн ажиллаж байна. Мөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт мэйл хаягаар өдөр, сар дутам эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээг хүргүүлэн харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.Цагдаагийн газрын гадна иргэдэд харагдахуйц байрлуулсан LED дэлгэцээр цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа болон хоногийн нөхцөл байдлын мэдээг тухай бүр нийтэд мэдээлэн ажиллаж байна.

         Хэрэглэгчийн үнэлгээг Цагдаагийн газрын даргын тушаалаар баталж хэрэгжүүлэн ажлын гүйцэтгэл 100.0 хувьтай байна.

 Зургаа. Дүгнэлт

 Архангай аймаг дахь Цагдаагийн байгууллагаас 2014 онд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, Цагдаагийн газрын даргаас тасаг, хэсгийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд биелэлт, үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтүүдийг тусгаж, түүний биелэлтийг хангуулахад анхаарч ажилласан байна.

Дээд байгууллагаас батлан гаргасан үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, бодлогын албан баримт бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагаас үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж биелэлт, үр дүнг тооцжээ.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 89, Хууль, тогтоомжийн хэрэгжилт 97, Монгол Улсын Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 90, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 90.0, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт 98.0, Хууль зүйн сайдаас өгсөн үүргийн хэрэгжилт 92.0, Цагдаагийн газрын дарга Цагдаагийн ерөнхий газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт 95, Бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний биелэлт 90,1, Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн биелэлт 98.1, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ 95, Хэрэглэгчийн үнэлгээг Цагдаагийн газрын даргын тушаалаар баталж хэрэгжүүлэн ажлын гүйцэтгэл 100.0 хувьтай байна.

Байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ 55.1 хувьтай, Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ 96.3 хувьтай байна.

Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэрэг 2014 онд 4,45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2014 онд аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 71,20 хувьтай байгаа нь урьд оноос 2.40 хувиар буурсан байна.

Хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 6,39 хувиар өссөн, хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт 10,53 хувиар буурсан, хүнд гэмт хэргийн илрүүлэлт 33,33 хувиар буурсан, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 12,50 хувиар тус тус өссөн байна.

 Цагдаагийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 268 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг байгууллагын 2014 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж 91 хувьтай, 4.5 оноотой дүгнэсэн байна.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Аймгийн прокурорын газар, Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олон 2014 онд хийсэн ажлаа дүгнэж, 2015 онд хамтран ажиллах чиглэлээр 2015 оны 02-р сарын 10-ны өдөр хамтарсан зөвлөгөөн хийв. Зөвлөлгөөнөөр 2015 онд ажиллах чиглэлээ тодорхойлж, дараахь зорилтуудыг дэвшүүлэв.por zorilt

 DSCF0052 DSCF0045 DSCF0044 DSCF0042 DSCF0040 DSCF0036

[LayerSliderWP] Slider not found