ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР 2014 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

  Орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, зорчигч тээвэрлэлтийн стандарт /MNS 4598:2003, MNS 5012:2001/-уудын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд сурталчилах ажлыг зохион байгуулж,Тээвэр авто замын газартай хамтарсан шалгалтыг хот хоорондын замд зохион байгуулж зорчигч тээвэрлэлтэнд хяналт тавьж зөрчил гаргасан 35 хүнийг 175000 төгрөөр торгож , жолооч нараас замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчихгүй байх талаар баталгааг авч ажиллалаа.

           Тээврийн хэрэгслийн улсын дугаарын стандарт /MN/4410:2002/-ын хэрэгжилтэнд байцаагч зохицуулагч нарын гудамж замд хийсэн хяналт шалгалтаар улсын дугаарын будаг арилж цайрсан 5, улсын дугаар хугарсан 2, дугаар гээгдүүлсэн 1, улсын дугаарын гэрэл асдаггүй 11, улсын дугаар дээр шигтгээ наасан 1, шинээр автомашин мотоцикл авч улсын дугаар зүүгээгүй 15 зөрчлийг тус тус илрүүлэн, зөрчил гаргасан 65 хүнийг 325.0 төгрөгөөр торгож ажиллалаа.


Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” 4598:2003-ын 5.8.1 дахь заалтуудыг зөрчин хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслүүдэд тавих хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллалаа.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй хүнд даацын автомашинаар хөдөлгөөнд оролцсон 55 тээврийн хэрэгслийн жолоочид 275000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч ажиллав.

        Гудамж талбайд тавих хяналтын камерийн ерөнхий шаардлага MNS-6423 стандарт, Цагдаагийн ерөнхий газраас тавьж байгаа шаардлагаын дагуу “Гудамж төсөл”-ийн ажлын хүрээнд камержуултын ажлыг хийх талаар саналаа б/1933 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлэв. Мөн сум орон нутгийн төсөв хэлэлцэх үеэр Тамир , Орхон голын гүүрийг камержуулах талаар саналыг хүргүүлсэн байна.

       Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч ажиллах тухай Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбартай ажиллах гэрээг хийж энэ ажлын хүрээнд хамтарсан шалгалт 5 удаа зохион байгуулж үзлэг тооллогод хамрагдаагүй 25 тээврийн хэрэгслийг үзлэгт хамруулсан байна.

         2014 онд ХАБХТ-ийн зохицуулагч наргудамж, замд хийсэн эргүүл, хяналт шалгалтаар нийт 10043 зөрчил илрүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 810 зөрчил илрүүлснээс, үүнээс 493 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 317 жолоочий гшүүгчийн захирамжаар баривчлуулж, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 617, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон 853, улсын дугааргүй 60, техникийн гэрчилгээ ашиглалтын дэвтэргүй 103, утааны зөрчил 10, зохицуулагчийн дохио 159 , тэмдэг тэмдэглэл , эгнээ байр 159, хурд 48, уулзвар гарц нэвтрэх 652, гүйцэж түрүүлэх 154 , гэрэл хэрэглэх 241, зогсолт зогсоол 745 , хүн ба ачаа 689, хамгаалах бүс 1655, хамгаалах малгай хэрэглээгүй 1210, бусад 285 зөрчил илрүүлж 9233 хүнийг 61.892.0 мянган төгрөгөөр торгож, замын хөдөлөгөөнд үргэлжлүүлэн оролцох боломжгүй 1779 тээврийн хэрэгслийг түр саатуулж, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 12 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч ажилласан байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн төвийн байгууллага, аж ахуйн нэгжийн шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр   байгууллагуудын удирдлагуудад зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар албан тоот хүргүүлж,   “Архангай”, “АВ”, “Тамир” телевизээр Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албатай хамтарч шинэ жилийн баярын өдрүүдэд зам тээврийн осол , зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэд, жолооч нарт зөвлөмж , мэндчилгээг хүргүүлэв.   Мөн “Лам гурван эрдэнэ” жолооны сургуультай хамтарч дуудлагын жолоочийн үйлчилгээ зохион байгуулж аймгийн төвд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар ресторанд   б/3056 тоот албан бичгээр дуудлагын жолоочийг ажлуулах утасны дугаар, зөвлөмжийг хүргүүлэн, Цагдаагийн газрын Хүүхдийн албатай хамтарч Монгол улсын Боловсролын Их сургуулийн харъяа Архангай аймгийн Багшийн их суруулийн оюутнуудыг татан оролцуулж, урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжийг 1250 ширхэгийг тараав. Тасгийн алба хаагч нар өвлийн өвгөний хувцастай эргүүлд ажиллаж хөдөлгөөнд оролцож байгаа жолооч явган зорчигч нарт санамж зөвлөмж, баярын мэндчилгээг хүргэж ажилласан байна.

         Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Архангай аймагт ажиллах үеэр Хашаат сумын Номгон багийн нутаг Элсэн тасархайн Тарнын гүүрэн дээр Зам тээврийн хяналтын төв бариулахаар санал тавьсан бөгөөд уг ажил дэмжигдэж постын зураг төсөв хийгдэж Монгол улсын Их хурлаар төсвийн тодотголоор хэлэлцэгдэн дэмжигдэж 640 сая төгрөг төсөвлөгдсөн ба тендерийн сонгон шалгаруулалт явагдаж Тэнгэр түшиг ХХК шалгарч хяналтын төвийг барих ажил 70 орчим хувьтай хийгдсэн   байна.

Аймгийн засаг даргын 2014.04.23-ны өдрийн а/220 тоот захирамжаар “Сумдад хууль сурталчлах” баг ажиллуулах тухай захирамж гарган гарах зардлын 50%-ийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс, үлдсэн 50%-ийн аймгийн ГХУСАЗЗ-өөс шийдвэрлэн Тариат сумдын чиглэлд 2014 оны 04 сарын 27- 05 сарын 07-ны өдрүүдэд, Эрдэнэмандал сумдын чиглэлд 2014 оны 05 сарын 17-оос 05 сарын 27-ны өдрүүдэд сургалтын баг нийт 12 сумдын 2100 орчим иргэдэд тээврийн хэрэгслийн ХАБАЖ-ын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарч байгаа осол хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулж, санал хүсэлтийг сонсож, арга хэмжээнд оролцсон жолооч нарын дунд замын хөдөлгөөний хууль, дүрэм, жолоодлогын ур чадварын тэмцээнийг зохион байгуулав.

           Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 416 тоот “Хөдөлгөөнт эргүүл ажиллуулах тухай “ тушаал, хуваарийг сумдын хэсгийн төлөөлөгч нарт хүргүүлж , уг тушаалд ороогүй сумдын хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг Цагдаагийн газрын даргын 2014 оны 06 сарын 26-ны өдрийн 163 тоот тушаалаар хуваарийг батлаж сумдад хүргүүлэв. Энэ ажлын хүрээнд хуваарийн дагуу 84 удаа хөдөлгөөнт эргүүл зохион байгуулсан байна.

          Малчид, иргэдийн ноолуур тушаах үетэй холбогдуулан зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэбулган сумын засаг даргын а/83 тоот захирамжаар 2014 оны 04 сарын 15- наас 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд Эрдэнэбулган суманд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газрын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоолгож ажилласанаар энэ үеүүдэд зам тээврийн осол урд оны мөн үеэс буурсан байна.

         Аймгийн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн болон хот доторх таксийн үйлчилгээний жолооч нарт Эрдэнэбулган сумын ЗДТГ, Татварын хэлтэс, Тээвэр авто замын газартай хамтарсан сургалт зохион байгуулахад 85 жолооч хамрагдсан байна.

         Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хуралд ЦГ-н Хүүхдийн албатай хамтарч Цагдаагийн газрын 2013 оны тайланг тавьж энэ үеэр зам тээврийн осол хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсов.

       Эрдэнэбулган сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралд оролцож 2014 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд орох санал өгөв.

         Тус тасгаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр   нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ давхардсан тоогоор 38 удаа зохион байгуулж, гэмт хэрэг зөрчлийн шалтгааныг арилгуулах, замын зохион байгуулалтыг сайжруулах талаар 41 мэдэгдэл шаардлага аж ахуйн нэгжид хүргүүлж, 35 буюу 85 % хувьд нь хариуг авч, “Архангайн амьдрал” “Архангайн толь” сонинд 2 удаа, Авто радио 96.3-д хуваарийн дагуу 7 хоногт 3-4 удаа нөхцөл байдлын мэдээ өгч, Зам тээврийн осол, зөрчлийн талаар аймгийн Архангай, Тамир, “АВ” телевизээр нөхцөл байдлын мэдээллийг 28 удаа хүргүүлж, “Архангай телевиз”-ээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шторк 15 удаа явуулсан байна .

Мөн “Лам гурван эрдэнэ”-ХХК, “Цэнхэр буян” -ХХК, “БХТН”, “Хөх хангай”- ХХК, МСҮТ , “Сайн жолоо ХХК”-ний жолооны курсын сонсогч, багш ажилчид нийт 110 хүн, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд ЗХТХ-ийн 25.6-р зүйл, ЗХТХ-ийн 21-р зүйлээр баривчлагдсан хүмүүжигч   289 хүнд Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

          Аймгийн хэмжээнд 2014 оны 11 сарын байдлаар гарсан зам тээврийн ослын нөхцөл байдал, түүний дотор   мотоцикл эзэмшигч иргэдээс үйлдсэн зам тээврийн осол хэрэг, зөрчил буурахгүй байгаа талаар танилцуулга саналыг аймгийн засаг даргад 25/2785 тоот албан бичгээр хүргүүлж аймгийн Засаг даргын а/660 тоот захирамжийг гаргаж 2014 оны 12 сарын 01 өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон байна.

Тус тасгаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил” “Сар шинэ” “Зогсоол”, “Хамгаалах бүс”, “Хамгаалах малгай”, “Нийтийн тээвэр” “Оюутан тээвэр” зэрэг давхардсан тоогоор 28 нэгдсэн болон сэдэвт арга хэмжээг аймгийн төв болон хөдөө орон нутагт 7 хоногоос 1 сарын хугацаатай зохион байгуулж ажлыг дүгнэсэн байна.

Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 102, Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын133/107 тоот тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”, “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”, Замын цагдаагийн газрын даргын 160 тоот тушаалыгхэрэгжүүлэн жолооч бэлтгэх үйл ажиллагаа явуулж байгаа авто курсуудын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, Лицензийн төвөөс ирүүлсэн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллалаа. 2013-2014 онд тус аймгийн хэмжээнд БХТН-ийн Архангайн зөвлөл, Лам гурван эрдэнэ ХХК, МСҮТ-н жолооны курс, Цэнхэр буян ХХК, Хөх хангай ХХК-ийн жолооний курсууд В ангилал, А ангилал, В-ВС ангилал ахиулах сургалт, замын хөдөлгөөний хууль дүрэм болон жолооны давтан дамжааны сургалтуудыг хичээллүүлж тайлангийн хугацаанд жолооны курсуудээс ирүүлсэн тушаалуудыг хүлээн авч хянан мэргэжил хяналтын хэлтэст хүргүүлэн цохолтын хугацааг үндэслэн сургалтын хугацааг тооцож дээрхи курсүүдэд “А” ангиллын курст элссэн 202, В ангиллын үндсэн курст элссэн 989, В-ВС-д ангилал курст элссэн 122, эрх сэргээх болон үндсэн курсээс шалгагдаж хангалтгүй дүн үзүүлж ЗХДүрмийн 7 хоногийн давтан курст элссэн 120, нийт 1443 элсэгчээс мэргэжлийн шалгалт авч тэнцсэн элсэгчийн материалыг Лицензийн төвд хүргүүлэн ажилласан байна.

Хөдөлгөөн зохион байгуулалт замын хяналт, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн “АВ” телевизээр 2, Тамир телевизээр   1 удаа мэдээлэл хийв.

           Аймгийн хэмжээнд 2014 онд замын зохион байгуулалтын чиглэлээр аймаг, орон нутагт хийгдэх ажлын саналаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга, засаг даргад тухай бүрт танилцуулж ажиллав.

2014 онд зам тээврийн осол хэргийн дуудлага мэдээлэл 108 бүртгэдсэнээс ХАБАЖЭ гэмт хэрэг 36 , хэрэг ослын 19 хүний амь нас хохирч, 21   хүн гэмтсэн, 96.600.0 төгөгний хохирол учирсан байна. Гарсан хэргийн шалтгаан нөхцлийг судлахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8, хурд тохируулаагүйгээс 10, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон 5,   анхаарал болгоомжгүй 6,зогсоох арга хэмжээ аваагүй 2, явган зорчигчийн буруугаас 1 гарсан байна. Гарсан гэмт хэрэг урд оны мөн үетэй харьцуулахад хэрэг 3 буюу 7.8 % буурсан, хэрэг ослын улмаас нас барсан хүн 2 буюу 9.5 % буурсан, гэмтсэн хүн 4 буюу 16 %   тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гарсан хэргийг сумдаар авч үзвэл   Эрдэнэбулган суманд 5, Ихтамир суманд 1, Өндөр-Улаан суманд 1   Хархан суманд 2, Эрдэнэмандал суманд 2, Тариат суманд 1, Хашаат суманд 1 , Төвшрүүлэх суманд 1 тус тус үйлдэгдсэн байна. Хот хоорондын замд 5 хэрэг, суурийн газарт 2, хөдөө орон нутгийн замд 8 хэрэг гарсан байна.

Тус тасгийн алба хаагчдаас цагдаагийн нийтлэг үүргийн дагуу малын хулгайн 3 гэмт хэрэг, модны хулгайн 3 гэмт хэрэг, гарал үүслийн гэрчилгээ ,бичиг баримтыг зөрилтэй   52 зөрчлийг илрүүлж   Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлж ажилласан байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах ажилд төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн оролцоог дээшлүүлж, хамтран ажиллаж аймгийн хэмжээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Орон нутгийн хөгжлийн сан, Орон нутгийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг хот доторхи гэрэлтүүлэгт 200.0 сая, явган хүний зам тавихад 127.5 сая, Булган сумын Гурвын даваа, Жаргалаант сумын Бумбатын даваа ,Цэнхэр сумын Улаан давааны зам засварын ажилд 319.0 сая төгрөг, Эрдэнэбулган сумын 24-н уулзвар, Нарангийн уулзвар, Нэгдсэн эмнэлгийн уулзвар, 10 дугаар дэлгүүрийн уулзврт гэрлэн дохио, телекамер тавихад 240.0 сая төгрөг, Төв замын хашлага солиход 52.0 сая төгрөг, Сум орон нутгийн олон хот хоорондын нийтийн тээврийн зогсоол талбай хийхэд 50.0 сая төгрөг, Бор толгойн ам зам тавихад 167.0 сая төгрөгийн ажлыг хийхээр тус тус төсөвлөгдсөн байна.

Тус аймгийн төвд Монгол улсын Засгийн газрын санаачилгаар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Гудамж” төслөөр иргэдийн эрүүл ахуй, амар тайван амьдрах бололцоог хангах, тав тухтай орчныг бүрдүүлэхүйц авто зам, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, гарц, дугуйн зам, гэрэлтүүлэг, газар доорх дэд бүтэц зэрэг тохижилтыг цогцоор нь шийдэх бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Цэцэрлэг хотын дотор нийт 7 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил, 25 замыг шинээр тавих, болон өргөтгөх, 4 уулзварын гэрлэн дохио, 398 ширхэг гэрлийн шон шинээр тавих ажлууд хийгдсэн байна.

            Эрдэнэбулган сумын төв замд нийт 889 гэрэлтүүлэг шон   байгаагаас одоогийн байдлаар   878 гэрэл асаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийн байдал 99 хувьтай ажиллаж байна.

Эрдэнэбулган сумын засаг даргын тамгын газар, Тээвэр авто замын газартай   хамтарч төв замын нэгдүгээр эгнээнд зогсож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг журамлах, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол, Хасу худалдааны төвийн урд таксийн зогсоол, иргэдийн тээврийн хэрэгсэл, түүхий эдийн ченж нарын тээврийн хэрэгслийн зогсоолын талбайн байршилыг шинээр тогтоох, үзлэгийг хийж зураглал гарган Эрдэнэбулган сумын засаг даргын 2014 оны 03 сарын 20 өдрийн А/67 тоот захирамж гаргуулж хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.Энэ ажлын хүрээд дээрхи зогсоол орчимд 5 ширхэг мэдээлэх, анхааруулах тэмдэг тавив.

Хархориноос Цэнхэр сум , Эрдэнэбулганаас Цахир сумын Солонготын даваа хүртэлх хот хоорондын замын нөхцөл байдал хөдөлгөөнт эргүүл шалгалтанд ажиллах хугацаанд үзэж шалган эвдрэл гэмтлийг засуулах талаар тухай бүрт Хархорин АЗЗА ХХК, Архангай АЗЗА ХХК мэдэгдэж засвар үйлчилгээг хийлгэж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласнаар замын нөхцөл байдлаас шалтгаалсан зам тээврийн осол гараагүй байна.

          Зам тээврийн осол хэрэг ихээр гардаг аймгийн төвөөс зүүн чиглэлийн замд тавих шаардлагатай хурд сааруулагчийн судалгаа , мөн Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2014 оны 03 сарын 12 өдрийн 77 тоот “Осол гэмтлийн онцгой бүсийн жагсаалтад орсон Цагаан давааны замын хашлагыг сайжруулах талаар АЗЗА ТӨХК-нд б/630 тоот албан бичиг хүргүүлэв.

           Хот хоорондын замын эвдрэл гэмтэл , тэмдэг, тэмдэглэлийн тооллогын зохион байгуулж аймгийн АЗЗА ТӨХК-нд тавигдах тэмдэг , тэмдэгллийн жагсаалыг хүргүүлэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр байгууллага аж ахуйн нэгжүүдэд 8 албан мэдэгдэл шаардлага өгч зөрчлийг засуулж хариуг авч ажилласан байна.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАСАГ

[LayerSliderWP] Slider not found