11 сар, 2014 архив

Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан тухай

aaa Монгол улсын Засгийн газраас баталсан ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уүргээ хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага иргэдтэй хамтран ажиллах ажиллагааг эрчимжүүлж иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулж тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажпын үр нөлөөг дээшлүүлж, хууль сурталчилахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Чулуут, Хангай, Цахир, Тариат, Өндөрулаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, сумын ГХУС салбар зөвлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөлийг оролцуулан Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг сурталчилах Нээлттэй хаалганы өдөр -ийн арга хэмжээг ОНХА байцаагч, цагдаагийн хошууч Э.Цэрэндолгороор ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 222 тоот тушаалаар баталж 2014 оны 10 дугаар сарын 31- ний өдөр зохион байгуулж доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Хийж гүйцэтгэсэн ажлын талаар:

2.1 Аймгийн Цагдаагийн газар, алба хаагчдын үйл ажиллагааг сурталчилах Нээлттэй өдөр -ийн арга хэмжээний нээлтийг сумын клубт 2014-10-31 -ний өдөр зохион байгуулан хөтөлбөрийн дагуу сумын /ИТХ-ын дарга /ГХУСС зөвлөлийн дарга, ОНХ ахлах байцаагч нар нээж үг хэлэв. / нээлтийн арга хэмжээнд 89 хүн хамрагдсан/

Сумдын ГХУС салбар зөвлөлийн гишүүд ЗДТГ-ын ажилтнууд болон байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага иргэдийн дунд Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хэлэлцүүлэгийг зохион байгуулан тэдний санал хүсэлтийг хүлээн авч Олон нийт-цагдаагийн хаbbbbbмтын ажиллагаа хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн Аюулгүй амар тайван орчин бүрдүүлэхэд өөрсдийн оролцоо санал, санаачилга ихээхэн шаардлагатай байгаа Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд талархаж цаашид анхаарч ажиллах чиглэлээр 5 сумдын сургалтанд оролцогчид санал хүсэлт гаргаж харилцан санал бодлоо ярилцаж хэлэлцүүлэгээс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын ГХУССЗ-өөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлэх, бүсийн зөвлөгөөнөөс гарсан саналын дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийгн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдний сэтгэлгээг өөрчилөхөд анхаарч айл өрх иргэн бүрт уриалга хүргүүлж 2015 онд бүсийн 5 суманд Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлж сумаараа архи тамхигүй хамт олон болох уриалга гаргаж хэрэгжүүлж ажиллахаар санал нэгтэй тогтов.

2.2 Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд хийсэн үнэлгээ цаашид анхаарах асуудал, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийг сурталчилан иргэдийн үүсгэл санаачлагаар Иргэний зөвлөл, Малчдын бүлэг байгуулж түншлэлийн гэрээ байгуулж хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиох ажпыг эрчимжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хуулиар хүлээсэн эрх үүрэг, хүлээх хариуцлагын талаар Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Цэрэндолгор мэдээлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудыг проектороор үзүүлж тэдний санал хүсэлтийг хүлээн авч яриа таниулга хийв.

cccccМалын болон орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр

8 төрлийн үзүүлэн самбар гаргаж байрлуулан хууль тогтоомж, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг харуулсан бичлэгүүдийг проектороор үзүүлж, 8 төрлийн 1550 ширхэг санамж зөвлөмж сэрэмжлүүлэг тарааж өөрсдийн явуулсан үйл ажиллагааг харуулсан фото зураг авч баримтжуулсан болно

       2.3 Өндөрулаан сумын ахлах сургуулийн 150 сурагчидад ДЗОУБ-ын Архангай-2 ОНХХ-тэй хамтран Насанд хүрээгүй хүүхдийг Гэр бүлийн хүчирхийлэлээс сэргийлье 3 төрлийн сэрэмжлүүлэг тарааж Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт,  Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, насанд хүрээгүй хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүмүүжил төлөвшил, анги хамт олон, найз нөхдийн үлгэр манлайлал, гэр бүлийн хүмүүжил, архи тамхины   хор уршиг сэдвээр Хүүхдийн ахлах байцаагч 2 цагийн сургалт зохион байгуулж ажиллаа.

         2.4 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангая  сэдэвт хэлэлцүүлэгийг тээврийн хэрэгсэлийн жолооч нарын дунд зохион байгуулж тэдний санал хүсэлтийг хүлээн авч бүсийн 5 сумын сургалтанд оролцогчдын дунд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сэдэвт бухиа ур чадварын тэмцээн зохион байгуулахад 12 багийн   50   иргэн оролцож эхний 3 байр эзэлсэн багуудад медаль дурсамж дурсгалын зүйл гардуулав. Хэлэлцүүлэгт 80 гаруй иргэн хамрагдаж ур чадварын тэмцээнийг сумын иргэд өргөнөөр үзэж сонирхов.

           2.5 Олон нeeeeeийт-цагдаагийн хамтын ажиллагаа -г сайжруулах иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Бидний сонголт архи биш, спорт  уриан дор 5 сумын байгууллага аж ахуйн нэгж иргэдийн дунд Нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнд 10 гаруй багийн 60 гаруй иргэн оролцож эхний 3 байр эзэлсэн багт алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагнал олгов. Тэмцээний үеэр иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тарааж 500 ш тараасан. Хөгжөөн дэмжигч иргэд олон байсан.

           2.6 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог сайжруулах тэдэнд хууль тогтоомжыг тайлбарлан таниулах зорилгоор Амар тайван амьдралын төлөө хамтдаа үдэшлэгийг зохион байгуулж бүсийн сумдын иргэд ая дууны мэндчилгээ хүргэж, цагдаагийн алба хаагчид иргэдэд бие хамгаалах мэх, тулалдааны үзүүлбэр, урлагын хэсэгчилсэн тоглолт хийж сонирхуулав.

Бүсийн сургалт, хэлэлцүүлэг, насанд хүрээгүй хүүхдүүдийн сургалт, үдэшлэг, ур чадвар болон , гар бөмбөгийн тэмцээний үйл ажиллагаанд давхардсан тоогоор нийт 550 гаруй иргэн идэвхитэй хамрагдсан тэдгээр хүмүүст 8 төрлийн санамж, сэрэмжлүүлэг 1550 ширхэгийг тарааж ажилласан.

 2.7 Аймгийн “Архангай”,” Тамир” телевизээр арга хэмжээний үйл ажиллагаа иргэд олон нийтэд сурталчилж ажилласан болно.

[LayerSliderWP] Slider not found