Ял шийтгэлийн тодорхойлолт

       

1. Эрх зүйн акт:

  1. Монгол улсын Хууль зүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 тоот тушаалаар батлагдсан “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын дагуу шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн лавлагааны сан бүрдүүлж, лавлагаа олгох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв эрхлэн гүйцэтгэнэ.

2. Лавлагаа олгох үндэслэл:

  1. Эрх бүхий байгууллага, албан тушаалтны бичсэн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”.
  2. Монгол улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актаар иргэний ялтай эсэхийг судлан үзэх шаардлагатай, эрх зүйн зохицуулалтын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагаас албан бичгээр тавьсан хүсэлтийг судлан үзэж лавлагааг гаргаж өгнө.

3. Хууль тогтоомжийн хүрээнд ял шийтгэлтэй эсэх лавлагааг авах эрх бүхий байгууллагуудын жагсаалт:

  1. Шүүхийн байгууллага.
  2. Прокурорын байгууллага.
  3. Монгол улсын ТАТХ-ийн 5.1.2, 5.1.3 дах хэсэг, 7, 8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд.
  4. Сонгуулийн ерөнхий хороо болон нэр дэвшигч.
  5. Монгол банк, банк үүсгэн байгуулагч.
  6. Авлигатай тэмцэх газар.
  7. Санхүүгийн зохицуулах хороо, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх иргэн.
  8. Шат шатны засаг дарга.
  9. Иргэний бүртгэлийн байгууллага.
  10. Нийгмийн даатгалын байгууллага.
  11. Цагдаагийн байгууллага.
  12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага.
  13. Татварын байгууллага.
  14. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
  15. Шүүхийн шинжилгээний байгууллага.
  16. Дүүргийн цэргийн хэлтэс.
  17. Монголын өмгөөлөгчдийн холбоо.
  18. Орон сууц хувьчлах товчоо.
  19. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага.
  20. Гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага.
4. Гадаадад оршин сууж байгаа иргэдэд лавлагаа олгох:

     Тухайн улсдаа оршин сууж байгаагаа нотлох бичиг баримт /түр оршин суух үнэмлэх, гадаад паспорт болон тухайн улсын виз, хилээр орсон тэмдэг г.м/-ыг хувилж тус Лавлагааны сангийн mst.police@yahoo.com мэйл хаягаар өөрийн хүсэлтийн хамт ирүүлнэ. Хүсэлтэд Цагдаагийн “Тодорхойлолт” авах болсон шалтгаан, Монголд төлөөлж авах хүний овог, нэр, регистерийн дугаарыг дурьдах ба уг хүн нь өөрийн болон лавлагаа авахыг хүссэн иргэний бичиг баримт /иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, лавлагаа/-ыг авчирч авна.

5. Гадаадын элчин сайдын яаманд виз мэдүүлж байгаа иргэдэд лавлагаа олгох:

     Гадаад явахаа нотлох бичиг баримт. /Визэнд орохоор бүрэн гүйцэд бөглөсөн өөрийн зурагтай, анкет, урилга, дансандаа мөнгө байршуулсан хуулга г.м/ болон өөрийн иргэний бичиг баримтыг үзүүлж “Тодорхойлолт” авна. 

Анхаарах зүйлс:

  1. Аж ахуй нэгж, байгууллагын албан бичгээр тавьсан хүсэлт нь эрх зүйн үндэслэлгүй, эрх зүйн үндэслэл болон бусад мэдээлэл нь тодорхойгүй, гаргацгүй, бүрэн гүйцэд бус, иргэний бүртгэлийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлтэй зөрж байвал лавлагааг гаргаж өгөхгүй ба энэ тухай холбогдох аж ахуй нэгж байгууллагад албан бичгээр мэдэгдэнэ.
  2. Иргэний ялтай эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор авч буй байгууллага, иргэд нь “Архивын тухай” Монгол улсын хуулийн 25 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний төлбөр төлж, лавлагааг авна.
  3. Төлбөрийн хэмжээг тодорхойлолтод зааж өгөх бөгөөд үйлчилгээнээс олсон орлогыг ЦЕГ-ын ДҮГ-ын  санхүүд тушааж, төвлөрүүлнэ.
  4. Мэдээлэл технологийн төвөөс иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагад олгосон “Тодорхойлолт” нь олгосон өдрөөс хойш 3 сарын хугацаанд эх хувиараа хүчин төгөлдөр байна.
  5. Энэхүү хугацаа нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-нд хамаарахгүй.

ЛАВЛАХ: Цагдаагийн газрын  №21  тоот өрөө