Мэндчилгээ

123456   Энэхүү цахим хуудсыг үзэж суугаа эрхэм хэрэглэгч таньд Архангай      аймаг дахь цагдаагийн газрын нийт хамт олноос эрүүл энх, сайн сайхан, амжилтын дээдийг хүсч, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, бодлого чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилт, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн ажлуудын мэдээллүүдийг толилуулж байна.

  Тус цагдаагийн газар 2015 онд “Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах” жил болгох уриалга дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх” дэд хөтөлбөр боловсруулан, төсөв зардлын хамт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлж байна.

         Бидний үйл ажиллагаатай танилцаж та бүхний өгөх үнэлэлт дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх ажил үйлчилгээний талаар ирүүлэх саналыг байгууллагын үйл ажиллагаандаа тусгаснаар байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангаж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа сайжирч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд бодитой үр дүн гарна гэдэгт бид итгэл дүүрэн байна.

                       АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

[LayerSliderWP] Slider not found