Сэрэмжлүүлэг

          Худалдаа үйлчилгээний газруудаар хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орох явдал гарч байгаа тул санхүүгийн болон байгууллага аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

 

 СЭРЭМЖЛҮҮЛЭГ

       Сүүлийн үед цас орж зарим аймаг сумдын нутгаар цаг агаарын байдал хүндэрч хүчтэй цасан шуурга тавьж иргэд амь насаа алдах, гэмтэж бэртэх, төөрөх, хөлдөж болзошгүй байх тул малчид та бүхэн цаг агаарын мэдээг хүлээн авч аюулгүй байдлаа хангаж осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй үед орон нутгаас зайлшгүй хол замд гарах, хөдөө орон нутаг руу явахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, бүрэн бус тээврийн хэрэгсэлээр хөдөлгөөнд оролцохгүй байх, шатах тослох материалыг хангалтай авч хувийн бэлтгэлээ сайтар хангаж, халтиргаа гулгаатай замд анхаарал болгоомжтой, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

 

 СЭРЭМЖЛҮҮЛЭГ

       Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэх явдал гарч байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, бүртгэлгүй галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хадгалах, ашиглахаас зайлсхийж, өөрсдийн эзэмшилд байгаа галт зэвсгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулан, хууль бус галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, химийн хорт бодис хэрэглэж, хадгалах, ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Иргэд та бүхэн хууль бусаар галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, химийн хорт бодис хадгалж, хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага, сэжигтэй этгээдийн талаар Цагдаагийн газрын 7033102, Хэв журмын тасаг 97020003, 97022575 номерын утсаар холбоо барьж мэдэгдэнэ үү.

 

АНХААРУУЛГА

     Жолооч нараа! Та бүхэнд холын замд гарахдаа оройтож харанхуйд явахгүй байхыг анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж , хүнсний зах, дэлгүүрүүдээр үйлчлүүлэх иргэдийн ачаалал их байгаа тул Иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, халаас цүнхнээс эд зүйлээ алдахаас болгоомжил.

-       гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтаа сайжруулан, сонор сэрэмжээ дээшлүүлэх

-       гэр байшин, амбарын хаалга цонхны бэхэлгээ, цоож цуургыг сайжруулан

хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

       

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

    Шинэ жилийн баяр  тэмдэглэхтэй холбогдуулан иргэд та бүхэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, стандартын бус согтууруулах ундаа стандартын бус согтуурууолах ундаа хэрэглэж эрүүл мэндээрээ хохирох, осгож бэртэхээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

-       Аж ахуйн нэгж байгуулагуудын удирдлагууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж харуул хамгаалалтаа сайжруулан сонор сэрэмжийг өндөржүүлж, хариуцлагатай эргүүл жижүүр томилон гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх.

-       Иргэд та бүхэн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж сонор сэрэмжтэй байж, гэр байшин, амаарынхаа хаалга цонхны бэхэлгээ, цоож цуургыг сайтар хийж ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэхийг анхааруулж байна.

Хүнс бараан зах болон хүн олноор цугларсан газар өөрсдөө анхаарал болгоомжтой явж сонор сэрэмжээ дээшлүүлэн эд зүйлээ орхиж мартах, хулгайд алдахаас сэрэмжлүүлж байна.

   

 АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 
[LayerSliderWP] Slider not found