Бидний тухай

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Архангай аймаг дахь цагдаагийн газар нь анх цагдан сэргийлэх тасаг нэртэйгээр 1938 оны 5-р сарын 10-нд офицер 3, цагдаа 9 бүгд 12 хүний орон тоотойгоор байгуулагдаж, аймгийн банк, түүхий эдийн газар, Орхон, урд, хойд Тамирын     голуудын гүүр, БиоDSCF7329фабрик, Архины үйлдвэрийг хамгаалах, Хар тамхины хэрэг болоод Хятад буу нэртэй мөрийтэй тоглоом зэрэг элдэв хэргийг илрүүлэн тэмцэх, Цэцэрлэг хотод хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэхээр ажиллаж ирсэн байна.

1959 оноос цагдан сэргийлэх ангийг аймгийн НАХХ-т нэгтгэн ажиллуулж, 1965 оны 2-р сарын 9-ний өдрөөс Архангай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны Цагдан сэргийлэх анги болжээ. 1990 оны 5 сараас Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс, 2010 оны 03 сарын 03-ны өдрийн 104 тоот тушаалаар цагдаагийн газар болж, орон тоо бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсон.Одоогийн байдлаар тус цагдаагийн газар нь төвдөө Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Дэмжлэг үзүүлэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг гэсэн төрөл мэргэжлийн 4 тасаг, Хотонт, Эрдэнэмандал, Тариат сумдад сум дундын 3 хэсэг, нийт 122 орон тоотойгоор үүрэг гүйцэтгэж байна.

Нэгжид ажиллаж байгаа алба хаагчдыг өдөр дутмын мэргэжлийн удирдлагаар хангаж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх, цагдаагийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор тус аймгийн сумдыг бүсчилэн хувааж, 3 суманд Сум дундын цагдаагийн хэсгийг байгуулж тус бүр 1 авто машин, компьютер техник хэрэгсэл орон тоо хүн хүчээр хангаж ажиллаж байна.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

БҮТЭЦ, СХЕМ

bb